Шууд Chart

“Чингис хаан” музейг байгуулах ажлын хүрээнд цахим форум зохион байгуулав

2020-10-30 14:19:00

“Чингис хаан” музей байгуулах Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Соёлын яам, Гадаад харилцааны яамтай хамтран хилийн чанадад суугаа ДТГ-уудтай “цахим форум” 10 дугаар сарын 29-нд зохион байгуулав.

Соёлын сайд С.Чулуун тус арга хэмжээнд оролцож, музей байгуулах ажлын явц болон “Гадаадын улс орнуудаас бүрдүүлэх, хуулбарлах эд зүйлсийн жагсаалт”-ын талаар мэдээлэл өгч, тодорхой заавар, зөвлөмжийг хүргүүллээ гэж Соёлын яамнаас мэдээллээ.


“Чингис хаан” музейг байгуулах ажлын хүрээнд цахим форум зохион байгуулав  
Үзсэн: 304 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй