Шууд Chart

Сенегалын эрэгт 140 гаруй дүрвэгч энджээ

2020-10-30 17:02:46

Сенегалын эрэгт өнгөрөгч 7 хоногт дүрвэгчдийн усан онгоц живснээс болж 140 гаруй хүн амиа алдсан байна гэж Олон улсын дүрвэгчдийн хороо пүрэв гарагт мэдэгджээ. НҮБ-ын дүрвэгчдийн агентлагийнхны мэдээлснээр энэ нь 2020 онд хамгийн олон хүний амийг авсан сүйрэл гэж байна.

Хөлөг 200 орчим зорчигчтой бямба гарагт Сенегалийн Мбур хотоос гарч, Испанийн Канарын арлыг зорьсон байна. Гэвч онгоц эргээс холдоод удаагүй байхад гал гарч, Сенегалын баруун хойд хэсэг, Сент-Луи хотын эрэгт живсэн байна. Онгоцноос 59 зорчигчийг аварч, бусад нь энджээ.

Сүүлийн хэдэн 7 хоногт Сенегалаас дамжин Канарын арал хүрэх гэсэн завины тоо эрс мэдэгдэхүйц нэмэгдсэнээр ийм осол болсон гэж Олон улсын дүрвэгчдийн хороо мэдэгдсэн байна. Уг агентлагийн тооцоолсноор Испанийн аралд өнгөрөгч оны мөн үед 2 мянга 500 гаруй хүн хүрч байсан бол, энэ онд 11 мянга болж нэмэгдсэн байна. Гэхдээ л энэ нь 2006 оны 32 мянга гаруй дүрвэгчтэй харьцуулахад бага тоо гэдгийг хэвлэлд тэмдэглэжээ.

Өнгөрөгч бямба гарагт амиа алдсан хүмүүсийг оролцуулаад энэ замд 2020 онд 414 хүн эндээд буй юм байна. Сенегалын эрэг нь Европ руу гарна гэж найдаж дүрвэдэг хүмүүсийн хувьд нэг чухал хөдлөх цэг болж байсан байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд Сенегалын цагаачид Газар дундын тэнгисийг гатлах гэж оролдохоосоо өмнө Тунис, Ливиэр дайран өнгөрөх нь илүү түгээмэл болсон гэж байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Сенегалын эрэгт 140 гаруй дүрвэгч энджээ  
Үзсэн: 332 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй