Шууд Chart

Даваа гарагаас үйлчилж эхлэх хөнгөлөлттэй эмийн зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ

2020-10-31 10:58:57

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн өөрчлөлтөөр эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатлалын улсын болон хувийн эмнэлгийн хүсэлт гаргасан нийт 6500 гаруй эмч бичиж, 1600 гаруй эмийн сангаар олгох талаар мэдээлэл өглөө.

136 нэр төрлийн ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх бөгөөд зүрх судас, чихрийн шижин, уналт таталт, зүрхний хэм алдагдал зэрэг өвчтэй хүмүүс эмээ төвөггүй авах боломж бүрдүүллээ.
Хөнгөлөлттэй эмэнд зарцуулах санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн учраас иргэд санхүүжилт дуусна гэсэн шалтгаанаар сарын эхний өдрүүдэд оочер дугаар үүсгэхгүй тайван байж, өөрийн боломжтой цагтаа эмнэлэгт очиж эмээ бичүүлэн гэрээт эмийн сангаас эмээ авах боломжтой боллоо.

Хөнгөлөлттэй эм авсны дараа Е-баримтын системээр иргэн танд хөнгөлөлттэй эм авсан эсэх талаар асуусан мессеж очно. Иргэн та тийм эсвэл үгүй гэсэн хариултыг өгөх шаардлагатай. Энэ нь хөнгөлөлттэй эмийн зүй зохистой зарцуулалтад иргэний оруулах хувь нэмэр болох юм.

Эх сурвалж: ЭМДЕГ


Даваа гарагаас үйлчилж эхлэх хөнгөлөлттэй эмийн зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ  
Үзсэн: 517 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй