Шууд Chart

Залуу бөхчүүдийн өрсөлдөөн ламын гэгээний нутагт эхэллээ

2020-10-31 16:52:46

“Минск-1975” ДАШТ-ий мөнгө, “Стамбул-1974” ДАШТ-ий хүрэл медальт, ахмадын дэлхийн хошой аварга, Монгол чөлөөт бөхийн “Алтан үе”-ий нэрт бөх, Монгол Улсын гавьяат тамирчин Цэдэндамбын Нацагдорж агсны нэрэмжит залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймгийн "Номуун далай" цогцолбор сургуулийн спорт зааланд эхэллээ.

Эрэгтэйчүүд 1972 оноос, эмэгтэйчүүд 2007 оноос хойш өрсөлдөж эхэлсэн энэхүү тэмцээн нь сүүлийн гурван жил дараалан хөдөө орон нутагт (2018 онд Төв аймагт, 2019 онд Архангайд болсон) болж буйгаараа онцлог юм.

Түүнчлэн Хонгор нутгийнхан хамгийн сүүлд 1990 оны насанд хүрэгчдийн УАШТ-ийг зохион байгуулж байсан бол 30 жилийн дараа залуучуудын улсын аваргыг хүлээн авч байна.

Залуучуудын УАШТ-ий ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч, спортын мастер А.Дарханбаатар, хяналтын шүүгчээр олон улсын шүүгч ОУХМ Х.Ганболд нар ажиллаж байна. Эхний өдөр тэмцээний 57, 65, 70, 79, 92, эмэгтэйчүүдийн 50, 55, 57, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд боллоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Залуу бөхчүүдийн өрсөлдөөн ламын гэгээний нутагт эхэллээ   
Үзсэн: 330 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй