Шууд Chart

Анхдагч олимпын тамирчдыг алдаршуулав

2020-10-31 16:58:42

Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургууль “Тэмүүлэл бүхэн биелнэ” уриан дор Боловсрол-хүмүүжил-спорт-соёл, урлаг арга хэмжээг өчигдөр Спортын төв ордонд зохион байгууллаа.

Энэ арга хэмжээнд өвөл, зуны “Иннсбрук-1964”, “Токио-1964”, “Гренобль-1968”, “Мехико-1968” олимпийн наадамд оролцсон тамирчдыг алдаршуулсан бөгөөд “Олимпын анхдагчид-бидний бахархал” уриан дор хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Тус арга хэмжээнд Монголын Үндэсний Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож, халуун баяр хүргэсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Анхдагч олимпын тамирчдыг алдаршуулав   
Үзсэн: 344 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй