Шууд Chart

Япон, Австрали улс батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ

2020-11-19 14:07:07

Япон Австрали улс батлан хамгаалах салбар дахь хамтын  ажиллагаагаа  өргөжүүлэхээр  тохиролцлоо.

Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэгийн Австралид хийж буй айлчлалын хүрээнд болсон уулзалтаар энэ асуудлыг хэлэлцжээ.  Тодруулбал, хоёр улсын засгийн газрын  тэргүүн нар  Японы  өөрийгөө батлан хамгаалах хүчин,  Австралийн  зэвсэгт хүчний хамтарсан  сургууль хийх тухай  хэлэлцээр байгуулах  асуудлаар  тодорхой  тохиролцоонд хүрчээ. 

Японы  Ерөнхий сайд  Австралийн Ерөнхий сайд  Скотт Моррисоны хамтаар хийлгэсэн хэвлэлийн бага  хурал дээр 2 тал үндэсний аюулгүй байдал,  батлан хамгаалах  чиглэлээр  төдийгүй  бүх салбар  дахь  хамтын  ажиллагаагаа  идэвхжүүлнэ гэж найдаж  буйгаа илэрхийлсэн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон, Австрали улс батлан хамгаалах салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ   
Үзсэн: 171 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй