Шууд Chart

Хятадын зүүн хойд бүс нутгаар их хэмжээний цас ороод байна

2020-11-20 08:55:44

БНХАУ-ын зүүн хойд зүгийн зарим мужид их хэмжээний цас орсоноос үүдэн байгалийн онц үзэгдлийн сэрэмжлүүлгийг шар түвшинд шилжүүлээд байна. 

Хятад улсад цаг уурын онц үзэгдлийг 4 өөр өнгөөр илэрхийлдэг аж. Улаан зэрэглэл хамгийн аюултай байдлыг илтгэдэг бол үүний дараа улбар шар, шар, аюулын зэрэглэл хамгийн багатай түвшин нь хөх юм. Тэгвэл Хятадын цаг уурын мэргэжилтнүүд зүүн хойд зүгийн зарим бүс нутагт дахь сэрэмжлүүлгийг шар зэрэглэлд шилжүүлжээ.

Иргэдийг шаардлагагүй тохиолдолд орон гэрээсээ гадуур гарахгүй байхыг  зөвлөж байна. Хамгийн их цас унасан мужаар Хармөрөн нэрлэгдэж байна. Тус мужид мягмар гарагаас хойш цас орж байгааг орон нутгийн хэвлэлүүд дамжуулжээ. Хармөрөн мужийн онгоцны буудал хаагдаж, дотоодын нислэгүүд цуцлагдсан  байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятадын зүүн хойд бүс нутгаар их хэмжээний цас ороод байна   
Үзсэн: 160 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй