Шууд Chart

Москва хотын зоогийн газар хоол түгээх ажилд робот ашиглаж байна

2020-11-20 09:26:33

Цар тахлын үед компаниуд үйлчилгээндээ шинэ технологийг нэвтрүүлэхдээ ихээхэн анхаарал хандуулж байна. Москва хотын нэгэн зоогийн газар хоол түгээх ажилд робот ашиглаж эхэлжээ.

Энэхүү роботыг ашиглаж эхэлснээр үйлчилгээний хурд нэмэгдэж, ажилчид хоол зөөхөөс илүү чухалд хэсэгт анхаарлаа хандуулах боломж гарч байгааг онцолжээ. Энэ робот хэд хэдэн хоол зөөвөрлөх тавцантай учраас нэг удаагийн явалтаар  нэгээс илүү олон үйлчлүүлэгчдэд хоолыг нь хүргэх чадавхтай юм. Үйлчлүүлэгч хоол авсны дараа робот гал тогооны  хэсэг рүү автоматоор буцан очдог байна.

Тус хоол зөөгч  робот нийтдээ гурван камертай. Эдгээрийн камерын тусламжтайгаар зам дахь саад бэрхшээлийг 15 метрийн зайнаас илрүүлж, зогсох арга хэмжээг авдаг аж. Роботыг шөнийг цагаар дүүртэл нь цэнэглэдэг гэдгийг зоогийн газрын эзэн хэлсэн байна. Бүрэн цэнэгтэй тохиолдолд 14 цагийн турш зайгаа барьдаг юм. Иймэрхүү роботыг ашиглаж буй нь зоогийн газрын ажилчид, нөгөө талаасаа үйлчлүүлэгчдийг коронавирусний халдвараас хамгаалах давуу талтай юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Москва хотын зоогийн газар хоол түгээх ажилд робот ашиглаж байна  
Үзсэн: 180 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй