Шууд Chart

Японд өдөрт 2200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдлээ

2020-11-20 10:13:08

Сүүлийн өдрүүдэд хэд хэдэн улс оронд коронавирусний халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. Мөн Азийн орнуудаас Япон улсад цар тахлын 3  дахь давлагаа эхэллээ гэж үзэж болохоор байнх. Өнгөрсөн сард тус улсад өдөрт 1000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж байсан бол одоо өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдлын тоо 2000-д хүрээд байгаа юм.

Тодруулбал, лхагва гарагт Япон улсад 2200 гаруй коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн 2 долоо хоногийн туршид Японд өдөрт бүртгэгдэж буй халдварын тохиолдол тасралтгүй нэмэгдэж байна. Хамгийн халдвар өндөртэй бүсүүдийн нэгээр нийслэл Токио хот нэрлэгдэж байна. Лхагва гарагт Токиод 500 гаруй халдварын тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнээс ч үүдэн пүрэв гарагаас Токиод халдвараас сэргийлэх сэрэмжлүүлгийн зэрэглэлийг хамгийн дээд төвшинд хүргэхээр болсон байна. Тус улсын хойд зүгт байрлах Хоккайдо мужид мөн л коронавирусний халдвар нэмэгдэж байна. Тус мужийн эрх баригчид иргэдийг муж доторх аялал, зорчих хөдөлгөөнөө хязгаарлахыг уриалж байгаа юм.

Японы засгийн газар  дотоодын хөл хөдөлгөөн, бизнесийг идэвхжүүлэх үүднээс гадуур хооллох, дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэдэд урамшуулал олгох аяныг эхлүүлсэн. Үүний дараа халдварын тохиолдол нэмэгдэж байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ. Японд ийнхүү цар тахлын гурав дахь давлагаа эхлээд байгаа ч тус улсын эдийн засаг сэргэж байгаа таатай үйл явдал өрнөж байна. Энэ жилийн 3 дугаар улиралд Японы дотоодын нийт бүтээгдэхүүн 5 хувиар өссөн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японд өдөрт 2200 гаруй халдварын тохиолдол бүртгэгдлээ   
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй