Шууд Chart

АНУ: Нью-Йорк хотын сургуулиудыг хаана...

2020-11-20 10:20:20

"COVID-19" цар тахлын хамгийн том голомт хэвээр байгаа АНУ-д коронавирусээр өвчлөгчдийн тоо сүүлийн үед илүү хурдацтай нэмэгдэж байна. Үүнээс ч үүдэн зарим муж, хот халдварын эсрэг арга хэмжээг чангатгахаар болоод байна. Тухайлбал, Нью-Йорк хотод энэ пүрэв гарагаас сургуулиудыг хаах арга хэмжээг авч эхэллээ.

Учир нь өнгөрсөн долоо хоногоос эхлэн АНУ-д цар тахал улам бүр идэвхжиж, өдөрт 160 гаруй мянган халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Халдварт өндөртэй бүсүүдийн нэгээр Нью Йорк нэрлэгдэж байна. Тус хотод халдварын тохиолдол гурван хувийн босгыг давсан учраас нийтийн сургуулиудыг хаах арга хэмжээг авч байгааг юм. Энэ шийдвэрээс үүдэн Нью -Йорк хотын 300 мянган хүүхэд  сургуульдаа явж чадахгүйд хүрээд байгаа юм.

Ийнхүү АНУ -д коронавирусний халдвар нэмэгдэж байгаатай зэрэгцэн тус улсын эм үйлдвэрлэлийн хоёр ч компанийн  туршилтын вакцины үр дүн тун өндөр гарсан эерэг үйл явдал ч өрнөж байна. Лхагва гарагт "Пайзер" болон "Бионтек" компаниудын хөгжүүлж буй вакцин коронавирусний халдвараас 94 хувь хамгаалах чадавхтай нь  батлагдсан талаар мэдээлээд байгаа. Энэ вакциныг ахмад настнуудыг халдвараас хамгаалах чадавх ч тун өндөр гэдэг нь нотлогдсон.

Мөн "Модерна" компани туршилтын вакциных нь үр дүн 95 хувь гэсэн таатай дүн мэдээг танилцуулсан юм. "Пайзер" компани вакцинаа яаралтайгаар ашиглаж эхлэх зөвшөөрлийг удахгүй авахаар төлөвлөжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: Нью-Йорк хотын сургуулиудыг хаана...  
Үзсэн: 272 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй