Шууд Chart

“АПЕК”-ийн дээд хэмжээний цахим уулзалт болж байна

2020-11-20 14:07:07

Ази, Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллагын дээд хэмжээний цахим хурал үргэлжилж байна. Энэ хуралд эдийн засгийн хүчин, чадавхаараа дэлхийд тэргүүлэх 21 улсын удирдагч  оролцож байна.

2019 онд "АПЕК" буюу Ази, Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдаагүй юм. Өнгөрсөн жил энэ уулзалтыг зохион байгуулах үүргийг хүлээгээд байсан Чили улсад иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн учраас цуцлагдсан юм. Тэгвэл энэ жилийн "АПЕК"- ийн дээд хэмжээний уулзалт цар тахалтай холбоотойгоор цахимаар энэ сарын 19, 20 өдрүүдэд  зохион байгуулагдаж байна.  ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэхүү цахим уулзалтад оролцоно гэдгийг ТАСС агентлаг дамжуулсан байна.

АНУ-ын талаас ерөнхийлөгч Дональд Трамп уулзалтад оролцох мэдээлэл  гарч байгаа ч Цагаан ордноос  албан ёсоор батлаагүй юм. БНХАУ-ын дарга Си Жинпин  АПЕК- ийн уулзалтад оролцох нь тодорхой болжээ. АНУ-ын хувьд энэхүү уулзалт нь оролцох чухал гэдгийг шинжээчид онцолж байна. Хэдхэн өдрийн өмнө  Ази, Номхон далайн 15 улс  АНУ-ын оролцоогүйгээр "Бүс Нутгийн Эдийн Засгийн Иж Бүрэн Түншлэл"-ийн хэлэлцээрийг байгуулсан.

Дэлхийн хамгийн том худалдааны энэхүү хэлэлцээрийг байгуулахад БНХАУ манлайлан оролцсон юм. Өөрөөр хэлбэл, Бээжин Ази, Номхон далайн бүсэд эдийн засгийн нөлөөгөө улам бүр бэхжүүлж  байх зуур Дональд Трампын засаг захиргааны энэ бүс нутаг дахь оролцоо суларч  байна гэсэн шүүмжлэл гарч байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“АПЕК”-ийн дээд хэмжээний цахим уулзалт болж байна   
Үзсэн: 164 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй