Шууд Chart

Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ-2020 болов

2020-11-21 09:02:46

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ 11 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд цахим хэлбэрээр явагдлаа.

Монгол Улсын хувьд хүний хөгжлийн индекс сайжирч бага-дунд орлоготой орнуудын эгнээнд шилжсэн тул Холбооны Бүгд Найрамдах Герман Улс албан ёсны хөгжлийн хамтын ажиллагаагаа зайлшгүй туслалцаа шаардлагатай байгаа бусад улс орнууд руу чиглүүлэхээр болсноо мэдэгдэв. Ингэснээр хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ 2025 он хүртэл хэрэгжүүлэн дуусгаж 30 орчим жил үргэлжилсэн Монгол-Германы албан ёсны хөгжлийн хамтын ажиллагаа өндөрлөх юм. Цаашид иргэний нийгэм, хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих зэрэг хоёр орны нийтлэг ашиг сонирхолд нийцсэн салбаруудад хамтын ажиллагаа тогтвортой үргэлжилнэ.

Хоёр орны холбогдох яамд, агентлагууд оролцсон тус хэлэлцээний үр дүнд хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд болох эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах төслүүдэд 22 сая еврогийн тусламжийг германы талаас олгохоор тохиролцон протоколд монголын талаас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, германы талаас Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Азийн бүс нутгийг хариуцсан захирал, хатагтай Хаммершмидт нар гарын үсэг зурлаа.


Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээ-2020 болов  
Үзсэн: 229 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй