Шууд Chart

ОХУ "Спутник Ви" вакцины зөвшөөрөл авах хүсэлтээ ДЭМБ-д гаргажээ

2020-11-21 09:50:52

ОХУ-ын "Спутник Ви" вакциныг гарган авсан биотехнологийн хүрээлэн вакциныг хэрэглэх зөвшөөрөл авах албан ёсны хүсэлтээ ДЭМБ-д гаргасан байна. Одоогоор онцгой нөхцөлд хэрэглэх вакцины үнэлгээний жагсаалтад бүртгэгдсэн аль ч вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгоогүй байгаа юм.

ОХУ коронавирусний эсрэг "Спутник Ви" нэртэй вакциныг гаргаж авснаа өнгөрсөн наймдугаар сарын 11-нд зарласнаар коронавирусний эсрэг вакцин дотооддоо бүртгэж, баталгаажуулсан дэлхийн анхны улс болсон.

Энэ үеэр ОХУ-ын эмийн "Биокад" үйлдвэр 2020 оны 12 дугаар сард коронавирусний "Спутник Ви" вакцин 1 сая тунг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

Тус компани цаашид үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэхийг зорьж буй юм байна. "Биокад" компани нь "Спутник Ви" вакциныг үйлдвэрлэх гэрээг "Гамалей" судалгааны төвтэй есдүгээр сарын 23-нд байгуулсан юм байна.

Өнөөдөр ОХУ-д цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч байна. Өчигдөр тус улсад халдвар авсан тохиолдол өмнө нь байгаагүй буюу өдөрт 26 мянгаар нэмэгджээ. Энэ үзүүлэлт сүүлийн хэдэн өдөр дараалж байна. Нийслэл Москва хот гол голомтуудын нэг болсон. Тус хотод эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч, мөсөн гулгуурын талбайнуудыг түр эмнэлэг болгож байна.

Нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин халдварын тархалтыг бууруулах боломжит бүх хувилбарыг ашиглахыг холбогдох байгууллагууддаа үүрэг болгожээ. Тухайлбал, Пи Си Ар шинжилгээг авах үйл явцыг нэмэгдүүлэх, дотооддоо зөвшөөрсөн вакцинаар хүн амаа дархлаажуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх үүрэг өгчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ "Спутник Ви" вакцины зөвшөөрөл авах хүсэлтээ ДЭМБ-д гаргажээ   
Үзсэн: 200 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй