Шууд Chart

"Луфтханза" вакцины тээвэрлэлтэд зориулж ачааны онгоцуудаа бэлтгэж байна

2020-11-21 10:17:00

Дэлхийн биотехнологийн зарим компани 90 гаруй хувийн үр дүнтэй вакцин гарган авч байгаагаа зарласантай холбогдуулан олон улсын авиа компаниуд вакцин тээвэрлэх ажиллагаанд бэлтгэж эхэлжээ.

Тухайлбал, Германы "Луфтханза карго" компани коронавирусний вакциныг дэлхийн өнцөг булан бүрт хүргэхээр бэлтгэл ажлаа хангаж буй юм байна. Коронавирусний вакциныг хадгалах өндөр хэмтэй хөргүүр, вакцин зөөвөрлөх ажилчдын аюулгүй байдлыг хангах хамгаалах хэрэгсэл, вакцин нэг бүрийг хүн бүрт аюулгүй хүргэх энэ зорилт ложистикийн болоод санхүүгийн сорилтуудтай тулгарч байна.

Германы "Луфтханза" компани маш нарийн горимд, өөр өөр хэмд хадгалах зориулалттай вакцинуудыг зорьсон газарт нь шуурхай, аюулгүй, стандарт норм баримтлан нийлүүлэхэд бүх талын бэлтгэлээ хангаж байгаага мэдээлжээ.

"Луфтханза карго" компанийн захирал бид өөр, өөр үйлдвэрлэгчдийн тус тусын стандартыг хангах үйлчилгээг үзүүлж чадна. Бид эмийн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийсэн олон жилийн туршлагатай гэж мэдэгдсэн байна.

Үүнээс өмнө Францын "Эйр Франс" агаарын тээврийн компани коронавирусний вакцины тээвэрлэлтэд зориулж ачаа тээврийн онгоцуудаа бэлтгэж байгаагаа мэдэгджээ. Ташрамд дурдахад, Олон улсын ангиллын Эмийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үнэлгээний төв тухайн вакцины хадгалах хугацаа, горимыг батласны дараа олон улсын тээвэрлэлт эхлэх юм. Олон улсын агаарын тээврийн холбоо вакцины олон улсад тээвэрлэх стандартыг батлах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Луфтханза" вакцины тээвэрлэлтэд зориулж ачааны онгоцуудаа бэлтгэж байна   
Үзсэн: 155 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй