Шууд Chart

ДЭМБ: "Ремдесивир" эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна

2020-11-21 10:32:33

ДЭМБ эмнэлэгт эмчлүүлж байгаа коронавирусний халдвартай өвчтөнд вирусний "Ремдесивир" эмийг уулгахгүй байхыг зөвлөжээ. Тус байгууллага "ковид-19" цар тахлын эмчилгээний зааварчилгааны хүрээнд уг зөвлөмжийг гаргажээ.

Дэлхий даяар коронавирусний халдвар авсан өвчтөнд хийсэн эмнэлзүйн туршилтуудын үр дүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр ДЭМБ уг зөвлөмжийг гаргажээ.

Судалгаанаас үзэхэд, "Ремдесивир" эм коронавирусний халдвараар нас барах тохиолдлыг бууруулахад онцын нөлөөгүй, өвчтөн амьсгалын аппарат зүүх хугацаа зэрэгт чухал нөлөө үзүүлэхгүй байгаа нь ажиглагдсан байна.

Уг эмийг үйлдвэрлэгч АНУ-д төвтэй "Гилеад Сайнсес" компани одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна. АНУ өнгөрсөн сард "Ремдесивир" эмийг коронавирусний эсрэг эмчилгээнд албан ёсоор зөвшөөрсөн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ: "Ремдесивир" эмийг коронавирусний эмчилгээнд хэрэглэхгүй байхыг зөвлөж байна   
Үзсэн: 702 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй