Шууд Chart

ДЭМБ: Хүн амын 95 хувь нь амны хаалт зүүж байгаа бол хөл хорио тогтоох шаардлагагүй

2020-11-21 13:11:26

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хэрвээ хүм амын 95 хувь нь амны хаалт зүүж байгаа бол хөл хорио тогтоох шаардлагагүй гэж Европын улс орнуудад зөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар Европ тивийн хэмжээнд коронавирусний халдвар авсан тохиолдол нэмэгдэж байгаа ч Европын зарим оронд иргэд нь нийгмийн харилцаанд оролцохдоо амны хаалт зүүхээс татгалзсан хэвээр байна.

Европын зарим орны иргэд хоорондын зай барих боломжгүй газруудад хүн бүр амны хаалт зүүсэн бол тухайн газарт хөл хорио тогтоохгүй байх боломжтой. Өнөөдрийн байдлаар Европын хүн амын 60 хүрэхгүй хувь нь л амны хаалт зүүж байна. Хэрвээ энэ тоо 95 хувьд хүрвэл заавал хөл хорио тогтоогоод байх шаардлагагүй гэж ДЭМБ-ын бүс нутаг хариуцсан захирал мэдэгджээ.

Гэхдээ тэрбээр амны хаалт хэрэглэснээр вирусээс 100 хувь хамгаалж чадахгүй, халдвараас урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээтэй хавсрах нь илүү үр дүнтэй хамгаалж байгааг Европын ард иргэд анхаарах нь зүйтэйг ч сануулжээ.

Дэлхийн зарим улс орнуудад "ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн газарт амны хаалт заавал зүүх журам гаргасан. Гэвч халдварын тархалт өндөр байгаа зарим улс орнууд өнөөдрийг хүртэл амны хаалт заавал зүүх журам мөрдүүлээгүй хэвээр байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ: Хүн амын 95 хувь нь амны хаалт зүүж байгаа бол хөл хорио тогтоох шаардлагагүй   
Үзсэн: 205 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй