Шууд Chart

Бохир гар үргэлж өвчлөлийн эх үүсвэр болдог

2020-11-21 10:56:21

Эрүүл ахуйн үүднээс гарыг хоёр үе шаттайгаар угаадаг. Нэгдүгээрт, ердийн буюу гарыг механик аргаар зөвхөн ус, өргөн хэрэглээний гар нүүрний савангаар бохирдлыг зайлуулж, гарын арьсан дээрх бактерийн хэмжээг багасгадаг.

Хоёрдугаарт, гарын арьсыг тусгай ариутгалын бэлдмэл буюу антисептикээр халдваргүйжүүлнэ. Энэ аргыг хэрэглэхэд гарын гадаргуугаас 99 хувь хүртэл түр зуурын өвчин үүсгэгчүүд арилгадаг. Ташрамд өгүүлэхэд, зарим саван нь бактерийн эсрэг үйлчилгээтэй байдаг. Энэ саванг хэрэглэсэн тохиолдолд гарыг бас халдваргүйжүүлнэ.

Харин угаах ус нь хэт халуун, өндөр температуртай байх нь арьсны гадаргууг хамгаалдаг өөхний давхаргыг арилгах тул гар угаах үедээ халуун биш, бүлээн усыг л хэрэглэж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Нөгөө талаар бактер дулаан орчинд амьдрах нь илүү байдаг тал бий. Бүлээн ус нь антисептик юм уу, савангаас ч илүү үр дүнтэй нөлөө үзүүлдэг байна. Гоо сайхны хувьд ч гэсэн халуун ус нь гарын өнгө, зүсийг алдуулах талтай байдаг гэдгийг санах хэрэгтэй. Үүний зэрэгцээ гар угаахдаа тодорхой арга үйлдлийг ашиглах нь маш чухал юм. Учир нь судалгаагаар гарыг буруу угаах үед хурууны үзүүр, тэдгээрийн дотоод гадаргууны бохирдолт хэвээр байсныг тодорхойлсон байдаг. Иймээс гарыг зөв угаахын тулд гараа усаар норгосны дараа хангалттай саванд.

Саванг хөөсөртөл алга хооронд нь сайн үрнэ. Нэг гарын алгаар нөгөө гарын алгаа, ар талыг хурууг, 2 гарын хурууны завсарыг үрж угаана. Хурууг үеэр нугалж, алган дотроо хурууг сайн үрнэ. Хоёр гарын хурууны үзүүрийг угаана. Эрхий хуруу, хуруунуудыг гарын алган дотроо эргэлдүүлэх хөдөлгөөнөөр сайн үрнэ.

Гарын бугуйг нөгөө гараараа тойруулан барьж мушгих маягаар угаана. Угаах үед хөдөлгөөн бүрийг дор хаяж 5 удаа давтах ёстой. Бүх үйлдлийн үргэлжлэх хугацаа дор хаяж хагас минут байх ёстой. Гараа цэвэр усаар зайлж, гэрийн нөхцөлд бол хүн тус бүрийн өөрийнхөө алчуураар арчина. Харин гадны хүнд нэг удаагийн цаасан алчуурыг өгч болно.

 

Бохир гар үргэлж өвчлөлийн эх үүсвэр болдог.


Бохир гар үргэлж өвчлөлийн эх үүсвэр болдог  
Үзсэн: 286 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй