Шууд Chart

Баянхонгор аймагт 2 удаа газар хөдөллөө

2020-11-21 17:10:45

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн “Хатавчийн-Ам” гэдэг газарт 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01:52 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээллээ. 

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн “Хатан суудлын тал” гэдэг газарт 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02:58 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэж мэдээллээ. 

Эх сурвалж: ОБЕГ


Баянхонгор аймагт 2 удаа газар хөдөллөө   
Үзсэн: 185 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл бичих боломжгүй байна!
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй