Шууд Chart

Барак Обамагийн “A Promised Land” өндөр борлуулалттай номын жагсаалтад багтлаа

2020-11-23 15:12:45

Түүнчлэн “Penguin random house” хэвлэлийн компанийн мэдээлснээр урьдчилсан захиалга, АНУ, Канад дахь эхний өдрийн борлуулалт нийлээд 887 мянган хувь борлогджээ. Түүнчлэн Обамагийн ном тус хэвлэлийн компанийн түүхэнд нээлтээ хийсэн эхний өдрөө хамгийн олон хувь борлогдсон ном болов.

Ташрамд дуулгахад, АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн бичсэн “Becoming” ном 2018 оны арваннэгдүгээр сард худалдаанд гарсан эхний өдрөө борлуулалтаараа тэргүүлсэн. Түүний эл дурсамж, намтар ном цаасан хэвлэлт, аудио, цахим хэлбэрээр АНУ болон Канад улсад худалдаанд гарсан бөгөөд худалдаанд гарсан даруйдаа ганцхан өдрийн дотор 725 мянган хувь борлогдсон.

Үүнээс гадна “Becoming”  номын эхний өдрийн борлуулалт нь “Crown publishing” хэвлэлийн компанийн тухайн оны хамгийн өндөр борлуулалттай дебют бүтээлд зүй ёсоор тооцогдсон билээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Барак Обамагийн “A Promised Land” өндөр борлуулалттай номын жагсаалтад багтлаа  
Үзсэн: 250 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй