Шууд Chart

Сурагчдын амралтыг ирэх 18-наас эхлүүлнэ

2020-11-23 17:09:56

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа. Ирэх сарын арванхоёрдугаар сарын 1-ээс хойш боловсролын бүх шатны байгууллага танхимын хичээл орохгүй бөгөөд цэцэрлэг, ЕБС-иуд 2020 оны арванхоёрдугаар сарын 18-н хүртэл онлайнаар хичээллэж, тухайн өдрөөс 2021 оны хоёрдугаар сарын 1 хүртэл сурагчдыг амраах шийдвэр гаргасан байна.

Мөн их, дээд сургуулиуд нэгдүгээр сарын 5-ныг хүртэл онлайн хичээл орж, тухайн өдрөөс 2021 оны хоёрдугаар сарын 15-ыг хүртэл амарна.

Сурагчдын амралтыг ирэх 18-наас эхлүүлнэ  
Үзсэн: 255 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй