Шууд Chart

"Тэнгэрийн гэсгээл" хүртсэн Помпей хот

2020-11-24 11:38:14

Манай эриний өмнөх хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхүүдээс нэгийг та бүхэнд товчхон танилцуулъя. Бид Холливудын кино дэлгэцээс Везуви хэмээх галт уулын сүрд дарагдаж, нурамд булагдсан эртний Ромын нэгэн хотын тухай бүтээлийг үзсэн биз.

Гладиаторуудын тулаан болж, иргэд баясан цэнгэж асан хүчирхэг цаг. Ромчуудын сүр жавхааг илэрхийлсэн их хот. “Жижиг саадыг үл тоовоос үлэмж зовлон учирна” хэмээн мууг зөгнөсөн мэт үгийг тус хотын сүмийн хананд сийлээстэй байсан гэдэг. Энэ л үгийг бодит болгох мэт тэр цагийн түүхийг илтгэсэн их хотын балгас л өдгөө үлдэж.

Түүхийн хуудас сөхөхүйд МЭ 79 дүгээр оны наймдугаар сарын нэгэн өдөр гэнэт дэлбэрч, хормой бэл дэх хэд хэдэн хот суурингаа хоёрхон өдрийн дотор газрын хөрстэй тэгшилсэн Везувий нэрт галт уулын тухай эмгэнэлт түүх зурайна.

Везуви дотроосоо дэлбэрч, өтгөн үүл, утаа тортог тэнгэр харанхуйлж, тэнгисийн давлагаа хуйлран босох тэр мөчид Помпей хот амь тэмцэн, мөхлөө угтжээ. Хотын иргэд аймшигт дүр зургийг харж, айж түгшин чих дөжрөм дуугаар орилж хашхиран байж.

Везуви уулаас хэмжээний халуун хайлмаг ялгаруулан аймшигт гай гамшиг дагуулан хэдхэн хормын дотор Помпей хотын барилга байшингууд шил шилээ даран нурж, амь зулбан зугтсан хүмүүсийн дийлэнх нь тэдгээрийн адар туурганд дарагдаж, эсвэл тэнгэрээс буух чулуун борооноос биеэ хамгаалах гэхдээ толгой дээрээ дэр барин гүйсэн зарим нь уулнаас буух халуун лаванд урсаж, гудамжинд амь тавьсан гэдэг.

Энэ талаар Германы нэрт найрагч Гёте 1787 оны хавар Везувийн бэлд очихдоо “Орчлонгийн түүхэнд өчнөөн л гамшиг тохиож байсан. Гэхдээ энэ уулын дэлбэрэлт шиг хойч үеийнхэнд гойд таашаал төрүүлдэг нь тоотой хэдхэн билээ” хэмээсэн байдаг. Энэ л эмгэнэлт түүхийн баримт болон үлдсэн Помпей хотын балгасаар аялцгаая.


"Тэнгэрийн гэсгээл" хүртсэн Помпей хот   
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй