Шууд Chart

Шуурхай штаб ээлжит бусаар хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа

2020-11-24 10:57:52

Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/450 дугаар тушаалаар байгуулагдсан АННББЗГ-ын даргаар ахлуулсан Иргэний нисэхийн гашгаас хамгаалах түр штаб Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/214 дүгээр тушаалын хэрэгжилтийг хангах, иргэний нисэхийн салбарын хэмжээний Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг удирдлагаар хангах, гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, шуурхай хариу арга хэмжээ авах, хяналт тавих ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа билээ.

Иргэний нисэхийн ерөнхий газрын гамшгаас хамгаалах түр штабын дарга Ё.Эрдэнэбатаар ахлуулсан ээлжит бус цахим хурал өчигдөр орой /2020 оны 11 дүгээр сарын 23/ 21 цаг 15 минутад 4 гишүүнтэйгээр зохион байгуулж, коронавируст халдварын сэжигтэй тохиолдол үүссэн нөхцөл байдалтай уялдуулан байгууллагын үйл ажиллагааг цаашид тасралтгүй хэвийн үргэлжлүүлэх болон халдварыг бууруулах, таслан зогсоох чиглэлээр авах арга хэмжээний талаар хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа.

Тус цахим хурлаас нийт 14 заалт бүхий дараах шийдвэр гарав.

Эх сурвалж: ИНЕГ


Шуурхай штаб ээлжит бусаар хуралдаж, дараах шийдвэрийг гаргалаа   
Үзсэн: 202 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй