Шууд Chart

БГД 6453 иргэнийг “Ковид-19”-ийн шинжилгээнд хамруулжээ

2020-11-24 11:07:59

Сүүлийн 24 цагийн хугацаанд Баянгол дүүрэгт “Ковид-19” халдварын сайн дурын шинжилгээнд нийт 397 иргэн хамрагджээ. Тэгвэл түргэвчилсэн оношилгооны гурван цэгт 30 иргэн PCR шинжилгээ өгч, сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Сайн дурын шинжилгээг ӨЭМТ-ийн 11 цэг, түргэвчилсэн оношилгоог “Эмүжин” төв (8 дугаар хороо, Хөгжил хотхоны урд), 46 сургууль (Монголын Үндэсний телевизийн ард), 20 сургууль (Төмөр зам, Ханбүргэдэй дэлгүүрийн ард) зэрэг байршилд авч байна.

Одоогийн байдлаар Баянгол дүүрэгт “Ковид-19”-ийн шинжилгээнд 6453 иргэнийг хамруулаад байна. Мөн сайн дурын үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд харъяаллын дагуу заасан байршлаас үйлчлүүлэх цаг авч, шинжилгээнд хамрагдах бүрэн боломжтой юм.

Эх сурвалж: БГД-ийн ЗДТГ


БГД 6453 иргэнийг “Ковид-19”-ийн шинжилгээнд хамруулжээ  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй