Шууд Chart

Нас барсны гэрчилгээ хуурамчаар үйлдэж, зарсан этгээдүүдийг илрүүллээ

2020-11-24 11:14:40

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа энэ цаг үед цахим орчинд буюу “Фэйсбүүк”-т “Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдэд туслалцаа үзүүлнэ” гэх зар байршуулан бусдыг хууран мэхэлж байсан этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлж, саатууллаа.

Энэ хэргийг 35 настай Б, 33 настай  У нар үйлдсэн бөгөөд Б гэгч этгээд өмнө нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст залилах гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Буяны үйлчилгээ үзүүлдэг компаниудын бичиг баримт, нас барсны гэрчилгээг хуурамчаар үйлдсэн Б, У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 буюу Залилах, 23.2 Хуурамч бичиг баримт үйлдэх ашиглах гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нас барсны гэрчилгээ хуурамчаар үйлдэж, зарсан этгээдүүдийг илрүүллээ  
Үзсэн: 228 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй