Шууд Chart

Гашуунсухайт боомтод PCR шинжилгээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна

2020-11-24 14:55:31

ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод PCR шинжилгээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна.

Цар тахлын үед ЗӨСҮТ-ийн суурин болон явуулын 2 лаборатори хөдөө, орон нутгийн алслагдсан цэгүүд, боомтуудад шуурхай шинжилгээ хийж ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар ЗӨСҮТ-ийн суурин лаборатори нь 14900 гаруй шинжилгээ хийснээс хатуу хөл хорионы үед 6000 гаруй шинжилгээг хийгээд байна. Харин явуулын авто лаборатори нь Замын-Үүдэд 5 удаа ажиллаж 1281 сорьц, Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтод ажиллаж 132 сорьцод шинжилгээ хийж 2 эерэг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ажиллаж 526 сорьц шинжилж 34 эерэг сорьцыг баталгаажуулсан. Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж 250 гаруй сорьц шинжилж тохиолдлыг баталгаажуулж, өчигдрөөс Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтод шуурхай шинжилгээ хийж байна.

ЗӨСҮТ-ийн явуулын лабораторийн баг газар дээр нь PCR оношилгоог шуурхай хийснээр сорьцыг Улаанбаатар хот руу тээвэрлэх цаг алдалгүй, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах боломж бүрдэж байгаа юм.

Хариуцлагатай ажиллаж буй ЗӨСҮТ-ийн суурин болон явуулын лабораторийн баг хамт олон болон ариутгал хийж ажиллаж буй багууддаа ажлын амжилт хүсье!

 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Гашуунсухайт боомтод PCR шинжилгээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна  
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй