Шууд Chart

Жозеф Байден засаг захиргааны бүрэлдэхүүнээ танилцуулна

2020-11-24 15:01:35

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден захиргааны захиргааны бүрэлдэхүүнээ удахгүй танилцуулна гэж Цагаан ордны дараагийн тамгын газрын даргад нэр дэвшүүлсэн Рон Клайн мэдэгджээ. Одоогоор АНУ-ын дараагийн засаг захиргааны Төрийн Нарийн Бичгийн Даргаар Байдены зөвлөхөөр олон жил ажилласан, ахмад дипломат Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайдаар Мишель Флорной нарын нэр яригдаж байна.

Блинкений хувьд Обамагийн засаг захиргаанд Төрийн нарийн бичигийн даргын орлогчоор, Флорнойн хувьд Клинтоны засаглалын үед Батлан хамгаалахын сайдын орлогчоор ажиллаж байсан туршлагатай юм байна. Сангийн сайдад Холбооны нөөцийн банкны захирлаар ажиллаж байсан Жанет Иелленийг дэвшүүлж магадгүй байна. Байден өнгөрсөн 7 хоногт сангийн сайдаар ажиллах хүнээ сонгосон гэдгээ мэдэгдсэн. Одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп сонгууль будлиантай болсон үндэслэлээр ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч гэсэн Байден 1 дүгээр сард тангараг өргөх бэлтгэлээ хангаж байна.

Байдены тамгын газрын даргад нэр дэвшүүлсэн Клайн Байдены ялалтыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, төрийн эрх мэдэл шилжүүлж авах үйл явцыг урагшлуулах боломж нөхцөлийг хангаж өгөхийг Трампын засаг захиргаа болон бусад холбогдох байгууллагуудад уриалсан байна. Жозеф Байден болон түүний засаг захиргаа 2021 оны 1 дүгээр сарын 20-нд тангаргаа өргөж, АНУ-ын төрийн эрх мэдлийг албан ёсоор хүлээн авах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жозеф Байден засаг захиргааны бүрэлдэхүүнээ танилцуулна   
Үзсэн: 208 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй