
"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: АНУ-аас манай сурвалжлагч Б.Уранчимэг мэдээ ирүүллээ. Энэ оны нэгдүгээр сард коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэн АНУ-д байдал сайнгүй байна. Өнөөдрийн байдлаар Америкийн 40 гаруй мужид халдварын тархалт эргэн нэмэгдэж байна. Халдварын дэгдэлт муж тус бүрт харилцан адилгүй байгаа учраас ард иргэд АНУ-ын Халдварт өвчин судлалын газраас гаргасан ерөнхий журмаас гадна өөрсдийн амьдарч байгаа муж болон хотын засаг захиргаанаас гаргасан заавар зөвлөмжүүдийг дагаж байгаа юм.
Хүмүүс хамгийн олноор цугладаг худалдаа үйлчилгээний төвд халдварын тархалтыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч байгаа талаар Виржиниа мужийн Лаудн дүүргийн (Loudoun county) жишээгээр бэлтгэсэн сурвалжилгыг үзүүлэхээр бэлтгэлээ. /2020.11.23/
Америкийн 40 гаруй мужид халдварын тархалт эргэн нэмэгдэж байна | ||
Үзсэн: 216 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055