Шууд Chart

Шахмал түлшний нөөцөд байнгын хяналт тавьж ажиллаж байна

2020-11-24 15:12:14

Нийслэлийн 6 дүүргийн шахмал түлш борлуулах 73 цэгт хяналт шалгалт хийхэд 591.5тн түлшний нөөцтэй байна.

Шалгалтын дүнг дүүрэг тус бүрээр задалвал:

1. Баянзүрх дүүргийн 5,16, 17, 19, 22, 27-р хороодын нутаг дэвсгэрт байрлах 12 борлуулалтын цэгүүдэд нийт 122.5тн,
2. Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 4, 7, 11, 20, 22, 28, 34, 40 -р хороодын нутаг дэвсгэрт байрлах 31 борлуулалтын цэгүүдэд нийт 294 тн,
3. Сүхбаатар дүүргийн 9, 14, 15, 17, 18, 20 -р хороодын нутаг дэвсгэрт байрлах 6 борлуулалтын цэгүүдэд нийт 35тн,
4. Чингэлтэй дүүргийн 10, 12, 13 -р хороодын нутаг дэвсгэрт байрлах 8 борлуулалтын цэгүүдэд нийт 74.5 тн,
5. Баянгол дүүргийн 11, 16, 22, 23 -р хороодын нутаг дэвсгэрт байрлах 14 борлуулалтын цэгүүдэд нийт 53.5тн,
6. Хан-Уул дүүргийн 6, 7-р хороодын нутаг дэвсгэрт байрлах 2 борлуулалтын цэгүүдэд нийт 12 тн нөөц байна.

Шалгалтын үеэр шахмал түлшний борлуулалтын цэгийн борлуулагч нар маск, бээлий хэрэглээгүй байсан зөрчлийг арилгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиж ажиллахыг зөвлөлөө.

Эх сурвалж: НМХГ


Шахмал түлшний нөөцөд байнгын хяналт тавьж ажиллаж байна  
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй