Шууд Chart

Галт зэвсгийн албан татварын тухай

2020-11-24 15:32:37

Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжид заасны дагуу галт зэвсэг эзэмшиж байгаа дараах этгээд албан татвар төлнө:

1.1.1.Монгол Улсын иргэн;

1.1.2.өмчийн бүх төрөлд хамаарах хуулийн этгээд.

Хууль сахиулах албаны болон байлдааны /зэвсэгт хүчин, хил хамгаалах, тагнуулын байгууллагын/ зориулалттайгаас бусад галт зэвсэгт албан татвар ногдуулна.

Галт зэвсэг эзэмшигчид жил бүр доор дурдсан хэмжээний албан татвар ногдуулна:

 

№ Галт зэвсгийн төрөл                                         Албан татварын хэмжээ /төгрөгөөр/

  1   Үзмэр, цуглуулга, спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг              15 000

  2 Ан агнуур, харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг

  •               6,4 мм хүртэлх калибрын бүх төрлийн галт зэвсэг                   30 000
  •               6,5, түүнээс дээш мм-ийн калибрын бүх төрлийн галт зэвсэг 60 000
  •               үрлэн сумтай галт зэвсэг                                                            30 000

 

Дараах галт зэвсгийг албан татвараас чөлөөлнө:

1.музейн үзмэр, иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар ашиглах боломжгүй, хөнөөх чадваргүй болсныг цагдаагийн байгууллага тогтоож гэрчилгээ олгосон;

2.байгаль хамгаалагчийн эзэмшилд байгаа албаны галт зэвсэг.

 

Албан татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ:

1.өөрийн өмчлөлд байгаа галт зэвсгийг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор цагдаагийн байгууллагад бүртгүүлж албан татварыг тогтоосон хугацаанд төлөх, эвдэрч ашиглагдахгүй болсон галт зэвсгийг зохих журмын дагуу бүртгэлээс хасуулах;

2.галт зэвсгийг өвлөх, худалдан авах тохиолдолд тухайн галт зэвсгийг зохих журмын дагуу ажлын арван өдрийн дотор бүртгүүлж галт зэвсгийн гэрчилгээ авах;

3.албан татвар төлөгч шилжин суурьшвал оршин сууж байсан газрын нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүртгэлээс хасуулан татварын тооцоо хийж шилжин очсон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад зохих журмын дагуу ажлын арван өдрийн дотор бүртгүүлэх.

 

Цагдаагийн байгууллага галт зэвсгийн бүртгэл, хөдөлгөөний мэдээг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний дотор тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд гаргаж өгнө.

Албан татвар төлөгч албан татварыг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор орон нутгийн төсөвт төлнө.

Эх сурвалж: ҮТЕГ


Галт зэвсгийн албан татварын тухай   
Үзсэн: 195 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй