Шууд Chart

Өөрийнхөө "царайг" идэж болно

2020-11-24 16:24:18

Дэвид Кар хэмээх зохион бүтээгч улаан өндөгний баяраар иддэг уламжлалт амттанаас залхаж, шоколадыг өөрийнхөө хүссэн загвар дүрсээр хийж болох машин зохион бүтээжээ. Тэрбээр өөрийнхөө багийн гишүүдийн хамт МIТ, 3D буюу гурван хэмжээст компьютерийн лабораторид "Eat Your Face" буюу “Өөрийнхөө царайг ид” нэртэй машин бүтээжээ. Шинээр зохион бүтээсэн 3D принтер шоколадаар хэв гаргадаг байна.

Уг нь 3D принтерийн зориулалт нь хуванцар эсвэл силикон эдлэл дээр дүрс сийлэх үүрэгтэй. Харин Дэвид Кар жирийн шоколад идэхийн оронд хүний нүүрний дүрс сийлэн идэх нь илүү сонирхолтой гэж үзжээ. “Хүний дүрстэй шоколад нь хүнд сонирхолтой мэдрэмж төрүүлдэг. Шоколадны зөвхөн хэлбэр, дүрсийг нь харж, барьж үзэхээс гадна иднэ гэдэг сонирхолтой юм. Гэхдээ хэн ч өөрийнхөө нүүрийг иддэггүй учир эхэндээ эвгүй байх л даа” гэж ярьсан байна.

Худалдан авагчид тэгтлээ их хүний нүүрэн шоколаданд дурлахгүй байгаа ч шинжлэх ухаан технологийн дэвшлийг амьдралд нэвтрүүлж, өөрийн хүссэн зүйлээ хийнэ гэдэг том амжилт. Заавал улаан өндөгний баяр биш юмаа гэхэд жирийн үед өөрийнхөө царай, төрхтэй шоколадыг идэх дуртай хүмүүс байж болно гэж зохиогч үзэж байгаа гэнэ.


Өөрийнхөө "царайг" идэж болно   
Үзсэн: 331 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй