Шууд Chart

Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн 600 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ

2020-11-25 09:16:11

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед хүнсний талонд хамрагддаггүй, орлогын эх үүсвэр нь доголдсон зорилтот бүлгийн иргэдэд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас тусламж үзүүлсэн байна. Өчигдрийн /2020.11.24/ байдлаар тус дүүргийн 43 дугаар хорооны 600 өрхөд хүнсний багцыг хүргэжээ.

Цаашид зорилтот бүлгийн иргэдэд хүнс, халдвар хамгааллын хэрэгсэл хүргэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Сонгинохайрхан дүүргийн зорилтот бүлгийн 600 өрхөд хүнсний багцын тусламж үзүүллээ  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй