Шууд Chart

Хоёр их аваргыг хүчээр зодог тайлуулж ч магадгүй гэжээ

2020-11-25 09:13:33

Японы сүмогийн холбооны ёкозүнагийн зөвлөл хуралдаж, ёкозүна Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нарт хатуу сануулга өгчээ.

Учир нь тэднийг сүүлийн башёднуудыг дараалан өнжиж, эсвэл дундаас нь орхиж байгааг буруутган, дахин ийм явдал гаргахгүй байхыг анхааруулсан байна.

Мэргэжлийн сүмогийн түүхэн өмнө нь ёкозүна нарт ийм сануулга өгч байгаагүй бөгөөд энэхүү сануулга нь хүчээр зодог тайлуулах шийтгэлийг ч өгч болзошгүй аж.

Хоёр ёкозүнагийн хувьд хамгийн сүүлд өнгөрөгч гуравдугаар сарын башёд л бүрэн барилдсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хоёр их аваргыг хүчээр зодог тайлуулж ч магадгүй гэжээ   
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй