Шууд Chart

Иракийн газрын тосны хахуулийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг баривчиллаа

2020-11-25 10:25:29

Эх сурвалж: www.aa.com.tr

Австрали Улсад Ирак Улсын албан тушаалтнуудын олон сая ам.долларын хээл хахуультай холбоотой хэрэгт нэг хүнийг баривчиж, өөр хоёр хүнийг эрэн сурвалжилж байгаа талаар тус улсын цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна. Дээрх баривчилгаа нь Америкийн Нэгдсэн Улсын болон Их Британийн эрх бүхий байгууллагаас 9 жилийн турш мөрдөн шалгаж байгаа, Ирак Улсын Газрын тосны яамны албан тушаалтнуудын авлигын хэрэгтэй холбоотой юм.

Тэдгээр албан тушаалтнууд “Эх газар болон далайд газрын тос дамжуулах хоолойг боловсруулж, суурилуулах гэрээ”-г байгуулах явцад гуравдагч этгээдээр дамжуулан ойролцоогоор 77,6 сая ам долларын хээл хахууль авсан нь тогтоогдсон байна. Австралийн Холбооны Улсын Цагдаагийн газар, АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Хууль зүйн яам болон Их Британийн эрх бүхий байгууллагууд хамтран дээрх гэрээ, төслүүдтэй холбоотой 2 сая гаруй баримт бичгийг хураан авч, 10 гаруй улсаас нотлох баримтуудыг цуглуулжээ.

Шүүхээс энэ хэрэгт холбогдуулан гурван этгээдийг баривчлах шийдвэр гаргасан ба лхагва гарагт тэдний нэгийг гадаад улсын албан тушаалтныг хахуульдах хэрэгт холбоотой гэсэн үндэслэлээр Брисбэн хотод баривчилжээ. Мөн түүнийг компанийн санхүүгийн талаар санаатайгаар худал мэдүүлсэн хэрэгт давхар буруутгасан байна. 


Иракийн газрын тосны хахуулийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг баривчиллаа  
Үзсэн: 207 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй