Шууд Chart

Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн үйлдэлд хатуу хариуцлага хүлээлгэнэ

2020-11-25 10:38:58

Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас БГД-4 хороо Голден парк хотхон 103-8 тоот "Бэст" мини маркет дэлгүүр нь хорио цээрийн дэглэм зөрчиж “Фэйсбүүк” хуудсаар хүргэлтээр архи согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн, 126 ширхэг, архи 108 ширхэг пиво зэргийг хураан авч шалгаж байна.

Зөрчлийн тухай хуулиас 5.13.2
Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Эх сурвалж: Нийслэлийн Цагдаагийн удирдах газар


Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн үйлдэлд хатуу хариуцлага хүлээлгэнэ  
Үзсэн: 190 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй