
Амьдралын идэвхтэй хэв маяг нь гэр бүлээ эрүүл байлгахад чухал ач холбогдолтой. Эрчимтэй дасгал хөдөлгөөн хийснээр цусны эргэлт сайжирч, биеийн хэм нэмэгдэн, бодисын солилцоо эрчимжиж, дархлалын системийг идэвхжүүлдэг. Хүний биеийн дархлалын системийг идэвхжүүлэхэд тусалдаг хамгийн хялбар үйл ажиллагааны нэг бол тодорхой хүч, энерги зарцуулан дасгал, хөдөлгөөн хийх явдал юм. Бид хэдий чинээ хөдөлгөөний идэвхтэй байна төдий чинээ их дулаан ялгаруулж, халдварыг эсэргүүцэх чадвараа дээшлүүлж байна гэсэн үг юм.
"Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд дасгал, хөдөлгөөн хийгээрэй | ||
Үзсэн: 272 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055