
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт улс даяар шилжиж, хөл хорио тогтоосон энэ үед онцгой шаардлагатай 13 чиглэлийн үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгслээр 06:00-22:00 цагийн хооронд энгийн горимоор зорчиж байгаа.
Өчигдрийн /2020.11.24/ байдлаар 94 чиглэлд 864 тээврийн хэрэгслээр 113908 хүн зорчжээ. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр 06:00-10:00 цагийн хооронд рейс бүрт эцсийн 19, дундын 10 зогсоол дээр хийж байна.
Өчигдрийн байдлаар нийтийн тээврийн хэрэгслээр 113908 хүн зорчжээ | ||
Үзсэн: 181 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055