Шууд Chart

“Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох” дэлхийн өдөр тохиож байна

2020-11-25 12:25:55

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх мэдлэгийг олон нийтэд түгээх зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1999 онд жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдрийг “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох” өдрөөр тунхаглажээ.

Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь газар зүйн байршил, соёл, шашин шүтлэг, нийгэм, эдийн засгийн байдлаас үл хамааран бүхий л хүрээг хамарсан дэлхий нийтийн тулгамдсан асуудал бөгөөд хүний эрхийн хамгийн түгээмэл зөрчлүүдийн нэг юм. Монгол улсад ч эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн тоо буурахгүй байгаа бөгөөд хүчирхийлэлд өртсөн олон эмэгтэйн хувьд хамтрагчийнх нь зүгээс үйлдсэн хүчирхийлэл тэдний амссан цор ганц хүчирхийлэл биш байдаг. Тэд 15 наснаасаа хойш эцэг, эх, ах дүүс, гэр бүлийн бусад гишүүд эсвэл огт танихгүй этгээдийн зүгээс үйлдсэн бие махбодын эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.

Иймд эмэгтэйчүүдийн эсрэг аливаа төрлийн хүчирхийллийг таслан зогсооход иргэн таны оролцоо чухал үүрэгтэй төдийгүй хөл хориотой энэ цагт сайн хөрш байж, "Айл хүний амь нэг саахалт айлын санаа нэг" сэтгэлээр тусламж хэрэгтэй хэн бүхэнд туслан, шаардлагатай бол холбогдох байгууллагуудад мэдээлж байхыг МЭХ-ноос уриалж байна.


“Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох” дэлхийн өдөр тохиож байна  
Үзсэн: 245 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй