Шууд Chart

Төмөр замын 5650 ажлын байранд ариутгал хийжээ

2020-11-25 12:27:02

“Ковид-19” халдварт вирус “Улаанбаатар төмөр зам” ХНН-т үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал болов.

“УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын мэдээлснээр Төмөр замын 15 958 хүнээс 15 834 хүнийг шинжилгээнд хамруулаад байгаа аж. Ээлжийн амралттай, чөлөөтэй, хөдөө, орон нутагт очоод хөл хорионд орсон зэрэг тодорхой шалтгаантай хүмүүсийг шинжилгээнд хамруулах талаар тухайн орон нутгийн удирдлагатай ярьж байгаа бөгөөд УБТЗ-аас томилогдсон хүмүүс Сүхбаатар, Дархан, Сайншанд, Замын-Үүдэд зохицуулалт хийн ажиллаж байна.

Төмөр замын газрын хэмжээнд өчигдөр өдөр тутмын 5650 ажлын байр, мэргэжлийн 437 ажлын байрны 31 937 м2 талбай, зөөврийн зүтгүүр 38, ачааны галт тэрэгний 183 зүтгүүр, сэлгээний галт тэрэгний 33 зүтгүүр, гэрээт байгууллагын 39 галт тэрэг, вагон чингэлэг нийлсэн 2010 хөдлөх бүрэлдэхүүнд ариутгал хийжээ.

Шуурхай бүлгийн энэ удаагийн хурлыг удирдсан Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:

-Үүсээд байгаа онцгой нөхцөл байдалтай холбоотой шийдвэрүүдийг зөвхөн Зам, тээврийн хөгжлийн сайд гаргаж байгаа тул Засгийн газар, Улсын онцгой комисст танилцуулах шаардлагатай мэдээллийг сайдаас чиглэл авч, нэг шугамаар гаргах тал дээр анхаарч ажиллах,

-Шийдвэрийг түргэн шуурхай гаргах шаардлага үүссэн нөхцөлд утсаар, амаар, мессежээр өгч байгаа мэдээллүүдэд хариуцлагатай хандаж, бичгээр албажуулж авч байх,

-Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулсан Шуурхай бүлэг ажиллах хугацаанд бүлгийн ахлагчаас өгсөн 70 үүрэг, даалгавраас хэрэгжсэн, хэрэгжих шатандаа явж байгаа нь нэлээн байна. Эдгээрийн биелэлтэд анхаарч улам эрчимжүүлэхийг үүрэг чиглэл болголоо.

 

Эх сурвалж: ЗТХЯ


Төмөр замын 5650 ажлын байранд ариутгал хийжээ  
Үзсэн: 222 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй