Шууд Chart

Ж.Амгалан: Хавьтагчдыг олж тогтоох, илрүүлэх ажил өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна

2020-11-25 13:00:57

Коронавирусний халдвартай хүнтэй ойрын болон дам хавьталд орсон иргэд заавал шинжилгээнд хамрагдахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Коронавирус илэрсэн иргэдийн явсан мөр, үйлчлүүлсэн газрыг ил тод зарлаж байгаа учраас иргэдэд мэдээлэл хүрсэн. Өвчилсөн иргэд явсан зам мөрөө хэлж байгаа ч зарим зүйлээ санахгүй байх, санаатайгаар нуух зэргээр ажилд хүндрэл учруулж байна. Хавьтагчдыг олж тогтоох, илрүүлэх ажил өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна гэж Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан онцоллоо.

Нийтийн эрүүл мэнд, амь настай холбоотой асуудал учраас иргэд та бүхэн хэрхэвч хайнга хандаж болохгүй. Санаатай болон санамсаргүй байдлаар мэдээллээ нуувал хуулийн хатуу хариуцлага тооцно. Тодруулбал, 1-5 жилийн хорих ялтай гэмт хэрэг гэдгийг сайтар ойлгоорой гэж Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан хэллээ.


Ж.Амгалан: Хавьтагчдыг олж тогтоох, илрүүлэх ажил өнөөдөр ч гэсэн үргэлжилж байна   
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй