Шууд Chart

ЗГ: Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татаж гаргана

2020-11-25 13:12:15

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Төрийн зарим байгууллагын судалгаанаас үзвэл 1950-иад оноос хойш шатахуун ачсан 50 гаруй тээврийн хэрэгсэл живсэн байна. Үүнээс 17-г нь тухайн үед гаргаж авчээ. Олон улсын жишгээр 100 литр шатахуун ойролцоогоор 113,850,000 литр буюу 1,1 м3 ус бохирдуулдаг байна.

Энэ нь дээрх хэмжээний шатахуун алдагдахад Хөвсгөл нуурын 0,26 хувь нь бохирдох аюултай гэсэн үг юм. Японы эрдэмтэд болон нуурын ёроолоос аюултай хог хаягдал гаргаж байсан туршлагатай ОХУ-ын компанийн тайлан, санал зэргээс үзэхэд бэлтгэлээ хангах, татаж гаргахад хоёр жилийн хугацаа шаардагдах төлөвтэй байна.

Машин, техникийг ямар нэг эрсдэлгүй, түргэн шуурхай татаж гаргах чиглэлээр ажиллахыг сайд Д.Сарангэрэлд даалгалаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ живсэн машин, техникийг татаж гаргахад анхаарна гэдгээ нутгийн иргэдэд хэлж байсан юм. Иймээс үүнд биечлэн хяналт тавьж байхаар болжээ. Суурь судалгаа хийх, татаж гаргахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. 


ЗГ: Хөвсгөл нууранд живсэн машин, техникийг татаж гаргана  
Үзсэн: 4998 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй