
Улсын онцгой комиссын ган, зудын эрсдэлийн үнэлгээний баг Говь-Алтай аймгийг ган зудын их эрсдэлтэй байна хэмээн дүгнэлээ.
Энэ жил зургаан аймагт өвөлжилт хүндхэн болох төлөвтэй байгаа. Үүнээс хамгийн их эрсдэлтэй дүгнэгдсэн аймгийн тоонд Говь-Алтай аймаг зүй ёсоор багтаж байгаа юм.
Тодруулбал нийт нутгийн 70 гаруй хувьд гантай байна хэмээн улсын онцгой комиссын гамшиг эрсдлийн баг газар дээр нь ирж дүгнэсэн.
Газрын гарц тааруу байсан нийт нутгаар бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог буурууулах зэргээр мал өвөлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг түргэтгэх гол нөхцөл болоод байгаа юм.
Одоогоор Говь-Алтай аймгийн хэмжээнд өөрийн аймгийн нутагт 11 сумын 461 өрхийн 285 мянган толгой мал, бусад аймгийн нутагт найман сумын 92 өрхийн 46 мянган тоо толгой мал отроор явж буй.
Цаашид говь, тал, хээрийн суманд мал өвөлжих боломжгүй, өвлийн хүйтэнд мал хорогдох нөхцөл үүсч болзошгүй хэмээн албаны хүмүүс хэлж байна.
Улсын онцгой комиссоос Говь-Алтай аймгийг ган, зудын эрсдэлтэйд тооцжээ | ||
Үзсэн: 388 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055