
Одоогийн байдлаар Орхон аймагт коронавирус халдварын 17 тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдөр халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Тус аймгийн бүсийн Оношилгоо эмчилгээний вирсалогийн лаборатори хэвийн ажиллаж эхэлсэн байна.
Лабораторийн шинжилгээний сорьцыг Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү явуулж баталгаажуулахад бүгд тохирчээ. Ингэснээр Орхон аймаг аймагтаа шинжилгээ хийх боломжтой болж байгааг Орхон аймгийн Засаг даргын зөвлөх н.Мөнхцэцэг хэллээ.
Орхон аймагт 290 хүүхэд гэрийн тусгаарлалтад байгаа. Эдгээр хүүхдийг шинжилгээнд тогтмол хамруулж байна. Давтан шинжилгээний хариу өнөө орой гарна гэж Орхон аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
Орхон аймаг нийт хүн амынхаа 14.6 хувийг шинжилгээнд хамруулаад байна | ||
Үзсэн: 253 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055