Шууд Chart

Хилийн чанад дахь монгол эрдэмтэдтэй цахим хурал хийлээ

2020-11-25 16:45:07

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Хилийн чанадад ажиллаж байгаа эрдэмтэдтэй цахим хурал хийлээ.

Цахим хурлаар “КОВИД-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа ажил, бусад улс орнуудын хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө, стратегийн талаар мэдээлэл солилцлоо. Улсын онцгой комисс Дотоод, Гадаадын эрдэмтдийнхээ санал, дүгнэлтийг байнга сонсон ажиллаж байна. Энэ удаагийн цахим хуралд Япон, Солонгос, Австрали, АНУ, Тайвань зэрэг хилийн чанадад ажиллаж байгаа эрдэмтдийн төлөөлөлтэй, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа төлөвлөгөө, бодлогын талаар ярилцлаа.

Хуралд, Оном сангийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,Физикийн шинжлэх ухааны доктор, биофизикч Д.Наранбаатар, Анагаах ухааны доктор, профессор, Халдварт өвчин судлаач, хүний их эмч Я.Дагвадорж, Биологийн ухааны доктор, молекул биологич, Э.Анир, Биологийн ухааны доктор, эм судлаач, Б.Дэлгэрбат, Анагаах ухааны магистр, Халдварт өвчин судлаач, хүний их эмч Ж.Ганболор болон бусад эрдэмтэн, судлаач нартай мэдээлэл солилцож, тэдний санал дүгнэлтийг сонслоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Хилийн чанад дахь монгол эрдэмтэдтэй цахим хурал хийлээ  
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй