Шууд Chart

Төрийн цахим үйлчилгээний “E-Mongolia” нэгдсэн системээс 168836 иргэн үйлчилгээ авчээ

2020-11-25 16:48:59

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” халдварын цар тахлаас үүдэн Монгол Улс даяар Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, мэргэжлийн байгууллагууд иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, амны хаалтаа зүүн, гараа ариутгаж, гэртээ чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийхийг зөвлөж байна. Энэ цаг үед иргэд иргэний болон жолооны үнэмлэхээ шинээр авах, сунгуулах зэргээр төрийн үйлчилгээг яаралтай авах шаардлагатай бол суурин компьютероос www.e-mongolia.mn веб сайт руу нэвтэрч эсвэл гар утсандаа e-mongolia аппликейшнийг татан цаашлаад төрийн 181 үйлчилгээг гэрээсээ авах боломжтой. Цаашид "E-Mongolia" нэгдсэн системд 2021 онд багтаад төрийн 492 үйлчилгээг нэгтгэхээр хөгжүүлэлт хийгдэж байгаа юм.

Түүнчлэн “E-Mongolia” цахим үйлчилгээний нэгдсэн системийг гар утаснаасаа ашиглахад дата унахгүй байх зохицуулалтыг үүрэн холбооны дөрвөн оператор компаниуд хийсэн бөгөөд хэрэглэгчид санал хүсэлтээ 1111 мэдээллийн төв болон чатботоор дамжуулан илэрхийлэх боломжтой юм.

Мөн “E-Mongolia” нэгдсэн системд Улсын бүртгэлийн 26, Татварын ерөнхий газрын 48, Зам тээврийн 7, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох 10, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох 2, Нийгмийн даатгалын 4, Хөдөлмөр, халамжийн 7, Боловсролын 3, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн 1, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 1, Газар зохион  байгуулалт, геодези  зураг зүйн газрын 1, Гадаадын иргэн, харьяатын газрын 1, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2, Нийслэлийн захирагчийн ажлын албаны 36, Нийслэлийн архивын газрын 16, Нийслэлийн байгаль орчны газрын 7, Нийслэлийн аялал жуулчлалын газрын 7, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 3, Нийслэлийн  хот байгуулалт, хөгжлийн газрын 6, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны  3, Нийслэлийн соёл урлагийн газар 7, Нийслэлийн  хөдөлмөр эрхлэлтийн газар 3 үйлчилгээ нэвтэрчээ.

Ташрамд дуулгахад, .



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Төрийн цахим үйлчилгээний “E-Mongolia” нэгдсэн системээс 168836 иргэн үйлчилгээ авчээ  
Үзсэн: 405 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй