Шууд Chart

Цагаан тууз зүүснээр хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалт өгч байгаагаа илэрхийлдэг

2020-11-25 17:21:42

Манай улсад хүмүүсийн аюулгүй байдалд тулгамдсан асуудлын нэг нь гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл. Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэл болон бэлгийн хүчирхийллийн хохирогч болдог гэсэн тоо гарчээ. Түүнчлэн өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас найман хүн амиа алдаж, 732 хүн гэмтэж бэртсэний 89 хувь нь эмэгтэйчүүд, 7.7 хувь нь хүүхэд байна. Мөн өөр нэгэн судалгаагаар 10 эмэгтэй тутмын нэг нь 15 нас хүрэхээсээ өмнө бэлгийн хүчирхийлэлд өртсөн болохыг тогтоожээ.

Тэгвэл дэлхий нийтээр тархаад байгаа “Ковид-19” цар тахлын үед гэрийн хорионд байгаа нөхцөлд хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх эрсдэл бий болж байна. Тиймээс Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Монфемнет үндэсний сүлжээ, “Эрчүүд эрүүл гэр бүл төв” төрийн бус байгууллага, “People in need” олон улсын байгууллага нэгдэн хүчирхийллийг үл тэвчдэг эрэгтэйчүүдийг хүчирхийллийг бүх арга замыг зогсоохыг уриалан “Цагаан туузтаны аян”-ыг Монголд зохион байгуулахаар болжээ.

“Цагаан туузтаны аян” нь эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүчирхийллийн эсрэг ажиллаж буй эрчүүдийг хамарсан дэлхийн хэмжээний хамгийн том хөдөлгөөний бөгөөд жил бүрийн 11 дүгээр сарын 25-нд зохион байгуулагддаг. Ойролцоогоор 60 гаруй улс энэ хөдөлгөөнд нэгддэг. 

Эцгийн эрхэт ёсонд суурилсан жендэрийн сөрөг хэм хэмжээг өөрчлөн хөвгүүд, эрэгтэйчүүдэд хүний ёсоор, эрх чөлөөтэй оршиход дэмжлэг үзүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд нийгмийн бүлгүүд, ялангуяа хөвгүүд, эрчүүдтэй хамтран ажиллах, үндэсний чадавх бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой тус аян “Яг одоо цэглэе”, “Ярилцъя, мэдээлье, оролцъё” уриатай өнөөдрөөс ирэх сарын 12-ны хугацаанд зохион байгуулагдаж байна. Мөн тус аяны хүрээнд хүчирхийллийг үл тэвчих, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх, түүнийгээ хэвлэл мэдээлэлд хэвлүүлэх, нийтлэх, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хүмүүсийн амьдралд нөлөөлдөг талаар эрчүүд, хөвгүүдэд ярих, таниулах, эрчүүд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо илэрхийлэн зогсоход нь дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаа болох юм байна.

Ташрамд дуулгахад, .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цагаан тууз зүүснээр хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалт өгч байгаагаа илэрхийлдэг  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй