Шууд Chart

Нүүрс тээврийн жолоочдыг PCR шинжилгээнд хамруулж байна

2020-11-26 10:42:43

Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомт, хилийн хяналтын бүсэд коронавируст халдвараас сэргийлж ногоон бүс байгуулахад Эрүүл мэндийн яам холбогдох арга хэмжээг зохион байгуулж УУХҮЯ, ЗТЯ, ЗӨСҮТ, АТҮТ, МХЕГ, Өмнөговь аймгийн онцгой комисстой хамтран ажиллаж байна.  Явуулын лаборатори, шинжилгээний 6 баг хилийн бүсэд ажиллаж эхний ээлжинд 1000 гаруй нүүрс тээврийн жолоочийг PCR шинжилгээнд хамруулаад байна.


Цаашид бүх жолоочийг шинжилгээнд бүрэн хамруулахаар ажиллаж байна. Нүүрс тээврийн жолоочдыг шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа тогтмол зүүж, гараа угаах, зай барихыг уриалж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Нүүрс тээврийн жолоочдыг PCR шинжилгээнд хамруулж байна  
Үзсэн: 300 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй