Шууд Chart

АНУ-ын эрүүл мэндийн байгууллага талархлын баяраар аялахгүй байхыг зөвлөж байна

2020-11-26 17:16:07

АНУ-ын эрх баригчид өнөөдөр тохиож байгаа Талархлын баярын үеэр аялж зугаалахгүй байхыг ард иргэддээ уриалж байна. Жирийн үед бол 11-р сарын сүүлийн 7 хоногт АНУ-ын иргэд Талархлын баяраа гэр бүл, найз нөхдөөрөө цугларч тэмдэглэх үүднээс улс орон дотроо болон хилийн чанадаас ирж очих гээд зорчих хөдөлгөөн эрс нэмэгддэг юм байна.

Энэ жилийн хувьд АНУ-д ковид-19 цар тахлын дэгдэлт эрчимтэй нэмэгдэж байгаа учраас АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс Талархлын баяраа хэрхэн тэмдэглэх талаар зөвлөмж гаргажээ. Тухайлбал хүмүүсийг нэг гэрт амьдардаггүй л бол гэр бүл, найз нөхдөөрөө цугларахгүйгээр тэмдэглэхийг уриалж байна. Нэг дор олноороо цугларснаар коронавирусний халдвар авах эрсдэл улам нэмэгдэж байгааг зөвлөжээ. Талархлын баярыг угтаад тус улсад коронавирусний шинжилгээнд хамрагдах хүний тоо эрс өссөн байна. Гэвч Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв нь хэдийгээр шинжилгээ нь сөрөг гарлаа ч гэсэн энэ нь аюулгүй гэсэн баталгаа биш юм.

Иймд хүн бүр амны хаалт зүүж, гар барихаас зайлсхийж, хэрвээ аялсан тохиолдолд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг дор бүрнээ хэрэгжүүлэх нь зүйтэй гэж зөвлөж байна. АНУ-ын хувийн нэгэн судалгааны байгууллагын мэдээлснээр АНУ-д мягмар гарагийн байдлаар 88 мянган хүн коронавирусний халдварын улмаас эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна. Тэднээс 17 мянга нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Энэ нь бусад орнуудтай харьцуулахад хамгийн өндөр тоо болохыг онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ-ын эрүүл мэндийн байгууллага талархлын баяраар аялахгүй байхыг зөвлөж байна  
Үзсэн: 270 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй