Шууд Chart

“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээлийн материал хүлээн авах хугацаа сунгах тухай

2020-11-27 10:04:55

Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 01-ний 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа хязгаарлалтад орсон.

Иймд “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-ын 2021 оны шагналд нэр дэвшүүлэх бүтээлийн талаарх материалыг 2020 оны 11 дүгээр сарын 27 өдөр хүртэл хүлээн авах байсныг 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүлээн авахаар сунгаж байгааг мэдэгдье.

Холбоо барих утас: 265152 /Хууль, эрх зүйн газар/


“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээлийн материал хүлээн авах хугацаа сунгах тухай  
Үзсэн: 230 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй