Шууд Chart

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгууллаа

2020-11-27 13:20:23

Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит бус  хуралдаан цахимаар болж, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулан, ажиллах журмыг баталлаа.

Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд, орон нутгийн зөвлөлийг тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүлнэ гэж заасны дагуу зөвлөлийн гишүүд ийн ажиллах журмыг шинэчилсэн юм.

Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл нь гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, зөвлөмж гаргах чиг үүрэгтэй ажиллана гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгууллаа  
Үзсэн: 228 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй