Шууд Chart

“Мажор дриллинг” ХХК тавин сая төгрөгийг хандивлав

2020-11-27 13:23:51

Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж иргэд, аж ахуйн, нэгж байгууллагуудаас хандив ирүүлсээр байна. Тухайлбал, өнөөдөр “Мажор дриллинг” ХХК-аас тавин сая төгрөгийг Улсын Онцгой комиссд хандивлалаа.

Тус компани нь “Оюу Толгой” ХХК-д хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хүн ардынхаа эрүүл энхийн төлөө ажиллаж байгаа Засгийн газар, Улсын Онцгой комисс болон бүх мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Мажор дриллинг” ХХК тавин сая төгрөгийг хандивлав  
Үзсэн: 413 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй